Sunday, September 26, 2010

Some IDEA

Сэтгэл санаагаа өөрчилбөл үйл хөдлөл өөрчлөгдөнө Үйл хөдлөл өөрчлөгдвөл дадал зуршил өөрчлөгдөнө Дадал зуршил өөрчлөгдвөл зан ааш өөрчлөгдөнө Зан ааш өөрчлөгдвөл хувь тавилан өөрчлөгдөнө. - Хасүнүма Бүнзоо :)


Гутранги үзэлтэн бол боломж дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл


Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. - Аристотель Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй 



Насаа нэмэх тусам би нарыг биширдэг
Намайг ухаажих тусам тэр өнгөө нэмдэг
Мэлмийг минь нээх гэж тэр гэрэлтэн ээхдээ
Мэндийг минь асуух шиг үргэлж мишээдэг


Zaluuhan nas uuriin mini chimeg
Tsagaahan tsas uvliin chimeg                  

Minii blogt zochilson humuustee bayarlalaa

Tuesday, September 14, 2010

Durgui !!!

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ

Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй 
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ

Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй


Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ

Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй

Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ

Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон

Saturday, September 4, 2010

Zambaraagui baidal !!! :)

Хоёр эр бааранд ууж сууна гэнэ.
-Хөгшин чинь ёстой баларч байнаа.
-Яаасан бэ?
-Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд Дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний дагавар хүү болж, миний эхнэр өөрийнхөө хадам аавын  Ингээд ч болоогүй гэж бод. Төд удалгүй дагавар охин маань хүү төрүүллээ. Тэгсэн тэр хүү миний аавын хүү болохоор надтай цус нэгтэй дүү минь болж таарна биздээ. Гэхдээ нөгөө талаас охиных нь хүү болохоор эхнэрийн маань ач болчихдог. Ингэснээр би өөрийн цус нэгтэй дүүгийнхээ өвөө нь болж хувирч байгаа биз дээ.
Энэ бүх ээдрээг арай хийж ойлгодог болж байтал эхнэр маань хүү төрүүллээ. Одоо бол миний хүүгийн эгч, бас миний хойд эх дүүгийнхээ эмээ нь болсон. Ингэснээр аав маань хүүгийн минь эгчтэй суусан хүргэн ах нь болчихлоо. Улмаар би өөрийнхөө хойд эхийн дагавар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болсон гээд л бодчих…галзуурахнээ…

Thursday, September 2, 2010

Hamgiin gol ni !!!

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай Тэнгэр заяатайгаа бүү март Янаглавч харийн эр бүү тэвэр Цус чинь ариун гэдгийг бүү март Яс нутагтаа үлдэхийг үргэлж сана Чи Чин гүрний үлдэц биш Чингис богдын үр сад Чи чиигтэй шавар тагзанд төрөөгүй Чилийсэн шаргал талд Мэлийсэн сарны доор Онгон дагшин байгалийн Орон зайд төрсөн юм