Tuesday, October 19, 2010

"Бяцхан сургаалууд"

Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.

Өөрөө цадах тусам өлөн хvнийг өрөвд
Өлсөх цагтаа харин цатгаланд бvv хонзогно
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бvv дөл.

Нэг идэх хоол бол хугас өдрийн хань
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж бие vхдэгийг бvv март !

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий

Хvн болж төрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертөнцөд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.
Буруу биш зөв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Р.ЧОЙНОМ

No comments:

Post a Comment